Анхааруулга мэдээлэл

Апекс програмын танилцуулга

Бид 2009 оноос өнөөдрийг хүртэл аж ахуй нэгж, пүүс, компани, төрийн бус байгууллагуудад зориулж "Апекс" – Санхүү, Нягтлан Бодох Бүртгэл, Байгууллагын мэдээллийн санг удирдах програмыг хөгжүүлж, сайжруулсаар байна. "Апекс" нь байгууллагын өдөр тутмын нягтлан бодох бүртгэлийн анхан шатны бүртгэл, санхүүгийн ажил гүйлгээг бүртгэж улмаар өгөгдлийн боловсруулалт, тооцоололтыг гүйцэтгэн санхүүгийн нэгдсэн тайлангуудыг гаргадаг санхүү, нягтлан бодох бүртгэлийн цогц програм хангамж юм. Бид хэрэглэгчдийнхээ хэрэгцээ шаардлага, санал хүсэлтэд тулгуурлан програмдаа нэмэлт, шинэчлэлтүүдийг үргэлж оруулж байдаг билээ. Ийм ч учраас бид хэрэглэгчдэдээ зориулж тодорхой хугацаанд өөрийн өнгө төрх, шинэ боломжуудыг багтаасан Апекс програмын шинэ хувибаруудыг гаргасаар байх болно.

Апекс програм нь СТАНДАРТ, ИЖ БҮРЭН гэсэн үндсэн хоёр багц програмаас бүрдэх ба олон шинэ боломжууд, өөрийн өнгө төрхийг агуулж чадсан юм. Апекс програм нь хэрэглэхэд хялбар, хэрэглэгчийн эрхийн зохион байгуулалт уян хатан, хяналт сайтай, хурдан ажиллагаатай.

Зохиогчийн эрх

"Апекс" програм нь Монгол Улсын Тэргүүн Шадар Сайдын 2010 оны 11 дүгээр сарын 02 өдрийн 86 тоот тушаалаар улсын бүртгэлийн 4020 дугаарт бүртгэгдсэн "Монгол Улсын Зохиогчийн Эрхийн Гэрчилгээ"-тэй болно.
"Апекс" програм нь "АпексСофт" ХХК-ийн өмч бөгөөд хуулбарлах, хууль бусаар ашиглахыг хориглоно. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан болно.

Гэрчилгээ

"Апекс" програм нь Санхүүгийн тайлагналын олон улсын стандарт болон Улсын секторын нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартад нийцсэн програм хангамж бөгөөд Сангийн сайдын 2009 оны 252 дугаар тушаалаар батлагдсан "Нягтлан бодох бүртгэлийн програм хангамжид хяналт тавих журам"-ын шаардлагад нийцсэн тул Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 316 тоот тушаалаар 2010 оны 11 дүгээр сарын 23 өдөр Гэрчилгээ авсан болно.