Анхааруулга мэдээлэл

Апекс програм 2016-10-10 / 1.14.60.165*Шинэчлэлтийн тайлбар

Зураг №1 : Апекс 2011 - 1.14.60.165* шинэчлэлт - Апекс програмын үндсэн цонх - Бараа материалын орлогын буцаалтын журнал Зураг №2 : Апекс 2011 - 1.14.60.165* шинэчлэлт - Бараа материалын орлогын буцаалтын журнал - Падаан, тайлан Зураг №3 : Апекс 2011 - 1.14.60.165* шинэчлэлт - Бараа материалын хөрвүүлэлтийн журналын гүйлгээ засах цонх Зураг №4 : Апекс 2011 - 1.14.60.165* шинэчлэлт - Бараа материал засах цонх - Хөрвүүлэгдэх бараа материалын бүртгэл Зураг №5 : Апекс 2011 - 1.14.60.165* шинэчлэлт - Ээлжийн амралт засах цонх - Ээлжийн амралтын тооцооллын хуудас - Ээлжийн амралтын шинэ тохиргоо Зураг №6 : Апекс 2011 - 1.14.60.165* шинэчлэлт - Бараа материалын бүртгэл - БМ-ын үнэ, хөнгөлөлтийг нэгдсэн байдлаар шилжүүлэх цонх
  • "Апекс 2011" үндсэн програм дээр дараах өөрчлөлтүүдийг оруулав.
    • Програм нь "Бараа материалын орлогын буцаалтын журнал" (БМОБЖ)-тай болов*. Ө.х, та орлогодож авсан буюу худалдаж авсан бараа материал (БМ)-аа тус шинэ журналыг ашиглаж буцаах боломжтой болов. БМ-ын орлогын буцаалт нь "ТТ03 - НӨАТ-ын тайлан"-тай уялдан ажиллаж, "Худалдан авалтын буцаалтын НӨАТ" болон "Худалдан авалтын буцаалтын хасагдахгүй НӨАТ"-ыг тооцоологдох боломжтой болов (Зураг №1-т харуулав).
      • "Бараа материал" -> "Журналууд" -> "Бараа материалын орлогын буцаалтын журнал" гэсэн шинэ цэс (товчны хослол "Alt+0202")-тэй болов (Зураг №1-т харуулав).
        • Тус журнал нь бусад журналуудын адилаар баримт, гүйлгээ нэмэх, засах, устгах боломжуудтайгаас гадна тухайн журналд зориулсан "Падаан", "Тайлан"-гуудтай (Зураг №2-т харуулав).
        • Тус журнал нь "Баримтаар", "Гүйлгээгээр", "Дэлгэрэнгүй" гэсэн харагдах байдалтай бөгөөд тухайн хүснэгттэй ажиллах шүүлтүүр, тайлангууд бусад нэмэлт үйлдлүүдтэй.
        • Тус журнал дээр "Үндсэн бүртгэлийн валют" буюу "Монгол төгрөг"-өөр гүйлгээ хийж болохоос гадна "Гадаад валют"-аар орлогын буцаалтыг гүйцэтгэх боломжтой.
        • Тус журналаар БМ-аа буцаахдаа тухайн үеийнхээ худалдан авч байсан үнийг хэрэглэгч дурын байдлаар оруулж, НӨАТ-ын сонголтуудыг гүйцэтгэх боломжтой. Хэрвээ буцаагдаж "БМ-ийн үнэ буюу өртөг" нь "Зарлагадах өртөг"-өөс ялгаатай байвал "Өртгийн зөрүүгийн бичилт"-ийг тухайн "БМ-ын данс" болон "БМ-ын дансны харгалзах данс (Өртгийн данс)" хооронд програм бичих болно. Харин "БМ-ийн үнэ буюу өртөг" нь тухайн буцаагдаж буй бэлтгэн нийлүүлэгчийн "Өглөг, авлагын данс" руу шууд бичигдэх болно. Хэрвээ НӨАТ-тайгаар орлогын буцаалт гүйцэтгэж байгаа бол "НӨАТ-ын өглөгийн данс" руу зохих бичилтийг гүйцэтгэнэ.
      • "Бараа материал" -> "Үлдэгдэл, лавлах бүртгэл" -> "Бараа материалын үлдэгдэл"
        • БМОБЖ дээр ямар нэгэн алдаа гарсан бол тухайн алдааг харуулдаг болгож, тус гүйлгээнээс БМОБЖ руу хялбараар шүүж харуулдаг болгов.
        • "Бодох шалгах", "Бичих" товчнууд БМОБЖ-ын гүйлгээтэй холбоотой үйлдлүүдийг гүйцэтгэв.
      • "Лавлах" -> "Тохиргоо" -> "Ерөнхий тохиргоо, бусад лавлах" -> "Татварын тайлан" -> "НӨАТ-ТТ03" хэсэг
        • "Худалдан авалтын буцаалтыг НӨАТ-ын тайлан дээр тооцох эсэх" гэсэн шинэ тохиргоотой болж (анхдагчаар "Тооцохгүй" гэж тодорхойлсон), "ТТ03 - НӨАТ-ын тайлан" дээрх "Худалдан авалтын буцаалт" болон "Худалдан авалтын буцаалтын НӨАТ"-ын зүйлийн дүнг зохих байдлаар тооцоолдог болгов.
      • "Ерөнхий" -> "Ерөнхий" -> "Ерөнхий цонх" -> "Бараа материал"
        • Шинээр "Орлогын буцаалтын тоо хэмжээ" гэсэн багана нэмэгдэж, тайлан дээр тусгагдав.
      • "Ерөнхий" -> "Ерөнхий" -> "Бэлэн бүтээгдэхүүн, түүхий эдийн оролт, гаралтын бүртгэл"
        • Тус бүртгэл дээр БМОБЖ дээр бүртгэгдсэн баримтууд харагдах боломжтой болж, зохих падаан хэвлэдэг болгов.
    • Програм нь "Бараа материалын хөрвүүлэлтийн журнал" (БМХөрЖ)-тай болов*. Тус журналаар ямар нэгэн БМ-ыг өөр БМ-аар орлуулах буюу хөрвүүлэх боломжтой болов. Ө.х, тухайн БМ-ыг зарлагадаж, өөр БМ-аар орлогодон авахдаа өртгөөр тоо хэмжээ хооронд хөрвүүлэх боломжтой болсон (Зураг №3-т харуулав).
      • "Бараа материал" -> "Журналууд" -> "Бараа материалын хөрвүүлэлтийн журнал" гэсэн шинэ цэс (товчны хослол "Alt+0204")-тэй болов (Зураг №1-т харуулав).
        • Тус журнал нь бусад журналуудын адилаар баримт, гүйлгээ нэмэх, засах, устгах боломжуудтайгаас гадна тухайн журналд зориулсан "Падаан", "Тайлан"-гуудтай.
        • Тус журнал нь "Баримтаар", "Гүйлгээгээр", "Дэлгэрэнгүй" гэсэн харагдах байдалтай бөгөөд тухайн хүснэгттэй ажиллах шүүлтүүр, тайлангууд бусад нэмэлт үйлдлүүдтэй.
      • "Бараа материал" -> "Үлдэгдэл, лавлах бүртгэл" -> "Бараа материалын үлдэгдэл"
        • БМХөрЖ дээр ямар нэгэн алдаа гарсан бол тухайн алдааг харуулдаг болгож, тус гүйлгээнээс БМХөрЖ руу хялбараар шүүж харуулдаг болгов.
        • "Бодох шалгах", "Бичих" товчнууд БМХөрЖ-ын гүйлгээтэй холбоотой үйлдлүүдийг гүйцэтгэв.
      • "Бараа материал" -> "Үлдэгдэл, лавлах бүртгэл" -> "Бараа материалын бүртгэл"
        • БМ бүртгэхэд тухайн БМ-ыг ямар БМ руу хөрвүүлэх боломжтой эсэхийг хөтлөх боломжтой болов.
          • "Бараа материал нэмэх, засах цонх" -> "Хөрвүүлэгдэх БМ" хэсэг (Зураг №4-т харуулав)
        • "Бараа материалын бүртгэл" цонхны "Төрөл" дээр "Хөрвүүлэгдэх БМ-ын мэдээлэл" гэсэн шинэ хэсэгтэй болов. Тус хэсэгт хөрвүүлэгдэх боломжтой бүх БМ-ын мэдээлэл харагдана.
      • "Ерөнхий" -> "Ерөнхий" -> "Ерөнхий цонх" -> "Бараа материал"
        • Шинээр "Хөрвүүлэлтийн зарлагадсан тоо хэмжээ", "Хөрвүүлэлтийн орлогодос тоо хэмжээ" гэсэн баганууд нэмэгдэж, тайлан дээр тусгагдав.
      • "Ерөнхий" -> "Ерөнхий" -> "Бэлэн бүтээгдэхүүн, түүхий эдийн оролт, гаралтын бүртгэл"
        • Тус бүртгэл дээр БМХөрЖ дээр бүртгэгдсэн баримтууд харагдах боломжтой болж, зохих падаан хэвлэдэг болгов.
    • Цалингийн модультай холбоотой дараах шинэ нэмэлт боломжууд хөгжүүлэгдэв*.
      • "Ээлжийн амралт", "Лист, тэтгэмж"-тэй холбоотой дараах шинэ боломжуудыг хөгжүүлэв.
        • "Цалин" -> "Тохиргоо" -> "Ээлжийн амралт"; "Цалин" -> "Тохиргоо" -> "Лист, тэтгэмж"
          • Харагдах байдал дээр "Бүгд" гэсэн сонголт (хүснэгтийн баруун дээд талд "Тухайн сар", "Бүгд" гэсэн сонголт)-той болгож, тухайн тайлант сар хүртэлх бүх ажилтнуудын мэдээллийг харуулдаг болгов (Зураг №5-т харуулав). Мөн тус харагдах байдал дээр тайлан хэвлэх боломжтой болгов.
          • "Нэмэх, засах цонх"-н дээр "Өмнөх сарын ээлжийн амралтын мөнгө", "Өмнөх сарын ээлжийн амралтын өдөр" гэсэн багануудыг харуулдаг болгов (Зураг №5-т харуулав).
          • "Нэмэх, засах цонх"-н дээрээс баримтууд буюу "Ээлжийн амралтын тооцооллын хуудас" (Зураг №5-т харуулав), "Лист тэтгэмжтийн тооцооллын хуудас"-ыг хэвлэх боломжтой болгов.
        • "Цалин" -> "Тохиргоо" -> "Цалингийн тохиргоо"
          • "Ээлжийн амралт", "Лист тэтгэмж (Бодогдох сар)" хэсэг дээр дараах шинэ тохиргоонуудтай болж, тухайн тохиргооны дагуу тооцооллыг гүйцэтгэдэг болгов (Зураг №5-т харуулав).
            • "Тооцоололтон дээр фонд өдрийг ашиглах эсэх" (анхдагчаар "Тохируулагдсан")
            • "Ээлжийн амралт бодогдсоноос хойшхи тайлант сарыг татах эсэх" (анхдагчаар "Тохируулагдаагүй")
            • "Ээлжийн амралт бодогдсон тайлант сарыг татах эсэх" (анхдагчаар "Тохируулагдсан")
            • "Ээлжийн амралт шингэсэн бүгд цалинг ашиглах эсэх" (анхдагчаар "Тохируулагдаагүй")
        • "Цалин" -> "Цалингийн журнал" -> "Цалингийн журналын дэлгэрэнгүй" -> "Ажилтны мэдээлэл" хэсэг
          • "Журнал" гэсэн шинэ талбар нэмэгдэж, шинээр "Ээлжийн амралт", "Лист тэтгэмж" гэсэн харагдах байдалтай болж, зохих тайлангуудыг хэвлэх боломжтой болгов.
      • "Цалингийн журналын талбар" дээр 10, 10 ширхэг "Нэмэгдэл", "Суутгал" гэсэн нэмэлт талбаруудыг нэмж, ашиглах боломжтой болов. Ө.х, нийтдээ 20, 20 ширхэг "Нэмэгдэл", "Суутгал"-ыг дараах бүртгэл, хүснэгт, тайлангууд дээр ашиглах боломжтой болсон. Мөн тухайн динамик "Нэмэгдэл", "Суутгал"-ын талбаруудыг тайлангууд дээр илүү уян хатнаар хэвлэх боломжтой болгов.
        • "Цалин" -> "Цалингийн журнал" -> "Цалингийн журнал"
        • "Цалин" -> "Цалингийн журнал" -> "Цалингийн журналын нэгтгэл"
        • "Цалин" -> "Цалингийн журнал" -> "Цалингийн журналын дэлгэрэнгүй"
        • "Цалин" -> "Тооцоололт" -> "Урьдчилгаа цалин"
      • Ажилтны "Цалингийн карт"-ыг "Цалингийн данс"-тай холбож бүртгэх боломжтой болгож, "Цалингийн журнал", "Урьдчилгаа цалин" дээрх "Банк / Касс" дээр ашиглах боломжтой болгов.
        • "Лавлах" -> "Компани, байгууллага" -> "Ажилтны бүртгэл" -> "Нэмэх, засах цонх"
          • "Харьцдаг банк" хэсгийн "Цалингийн картны данс эсэх" талбарыг бүртгэх боломжтой болгов.
        • "Лавлах" -> "Харилцагч" -> "Харилцагчийн бүртгэл" -> "Харилцагч, банк" хэсэгт "Цалингийн картны данс эсэх" гэсэн шинэ талбар
        • Банк руу илгээдэг урьдчилгаа, цалингийн мэдээлэл дээр "Эцэг/эхийн нэр", "Нэр", "Албан тушаал", "Регистрийн дугаар" болон "Цалингийн дансны мэдээлэл" бүхий багануудыг ашиглах боломжтой болгов. Ө.х, хөрвүүлэгдэх Excel файл болон тайлангуудад тус шинэ боломж хөгжүүлэгдсэн байгаа болно.
          • "Цалин" -> "Цалингийн журнал" -> "Цалингийн журнал" -> "Банк / Касс"
          • "Цалин" -> "Тооцоололт" -> "Урьдчилгаа цалин" -> "Банк / Касс"
        • Дараах цонхнууд дээр "Цалингийн дансны мэдээлэл" бүхий багануудыг харуулдаг болгов.
          • "Лавлах" -> "Компани, байгууллага" -> "Ажилтны бүртгэл"
          • "Цалин" -> "Цалингийн журнал" -> "Цалингийн журнал"
          • "Цалин" -> "Тооцоололт" -> "Урьдчилгаа цалин"
        • "Тайлант өгөгдөл" -> "Эхний үлдэгдэл, өгөгдөл, нэгдсэн шалгалт" -> "Ажилтны өгөгдөл, өглөг, авлагын эхний үлдэгдэл"
          • Дараах шинэ талбаруудыг ажилтны ЭхҮ зооход бүртгэх боломжтой болгов.
            • "Банкны код"
            • "Банкны нэр"
            • "Банкин дахь дансны дугаар"
            • "Банкин дахь дансны нэр"
            • "Цалингийн картны данс эсэх"
          • Дээрх өөрчлөлтүүдтэй холбоотойгоор шинээр "ApexBegBal 0.19.xlsx" гэсэн загварыг ЭхҮ зооход ашигладаг болов.
      • Урьдчилгаа болон цалингийн мэдээлэл татахад "Фонд өдөр", "Фонд цаг"-ийг хүссэнээрээ тохируулах боломжтой болгов.
        • "Цалин" -> "Цалингийн журнал" -> "Цалингийн журнал" -> "Татах" цонх ("Татах" товч дарснаар)-ны зүүн доод хэсэгт тус шинэ талбаруудыг нэмэв.
        • "Цалин" -> "Тооцоололт" -> "Урьдчилгаа цалин" -> "Татах" цонх ("Татах" товч дарснаар)-ны зүүн доод хэсэгт тус шинэ талбаруудыг нэмэв.
      • "Цалин" -> "Тохиргоо" -> "Цалингийн тохиргоо"-ны "НДШ"
        • НДШ-ийн журмын өөрчлөлтөнд тусгагдсан дараах "Даатгуулагчийн төрөл"-ийн "Шимтгэл бодох аргачлал"-ыг шинэчлэв.
          • "30: Дипломат төлөөлөгчийн газар ажиллагчийн гэр бүл" - "Дундаж/Цалин" (өмнө нь "Доод хэмжээ" байсан)
          • "34: Тэтгэвэр тогтоолгосон ажиллагч сул зогссон" - "Доод хэмжээ" (өмнө нь "Цалин" байсан)
          • "35: Цэрэг цагдаагийн ажилтан сул зогссон" - "Доод хэмжээ" (өмнө нь "Цалин" байсан)
          • "37: Лам санваартан /хуулийн 4.2.1-ээс бусад/" - "Доод хэмжээ" (өмнө нь "Цалин" байсан)
    • БМ-ын "Борлуулах үнэ", "Харилцагчийн борлуулах хөнгөлөлт", "Урамшууллын картны борлуулах хөнгөлөлт" мэдээллийг нэгдсэн байдлаар засах, хуулах, шилжүүлэх боломжтой болгов* (Зураг №6-т харуулав). Ө.х, нэг "Борлуулалтын цэг" дээрх үнэ, хөнгөлөлтийг өөр олон "Борлуулалтын цэг" рүү хялбархан байдлаар шууд хуулах, шилжүүлэх боломжтой болсон.
      • "Бараа материал" -> "Үлдэгдэл, лавлах бүртгэл" -> "Бараа материалын бүртгэл"
        • "Үнэ засах" товчноос гадна "Хуулах", "Шилжүүлэх" гэсэн шинэ товчнуудтай болов (Зураг №6-т харуулав).
        • "БМ-ын үнэ, хөнгөлөлтийг нэгдсэн байдлаар өөрчлөх цонх" ("Үнэ засах" товч дарснаар)-ны "Төрөл" дээр "Харилцагчийн хөнгөлөлт оруулах", "Картын хөнгөлөлт оруулах" гэсэн шинэ боломжуудыг нэмэв.
        • "БМ-ын үнэ, хөнгөлөлтийг нэгдсэн байдлаар хуулах цонх" ("Хуулах" товч дарснаар) гэсэн шинэ боломж бүхий цонх нэмэв.
        • "БМ-ын үнэ, хөнгөлөлтийг нэгдсэн байдлаар шилжүүлэх цонх" ("Шилжүүлэх" товч дарснаар) гэсэн шинэ боломж бүхий цонх нэмэв (Зураг №6-т харуулав).
        • "Бараа материалын бүртгэл" үндсэн цонхны "Борлуулах үнийн өөрчлөлтийн мэдээлэл", "Харилцагчийн борлуулах үнийн хөнгөлөлтийн мэдээлэл", "Урамшууллын картны борлуулах хөнгөлөлтийн мэдээлэл" гэсэн харагдах байдал дээрээс зохих мэдээллийг устгаж цэвэрлэх ("Устгах товч" дарснаар) боломжтой болгов.
    • Тусгай AnyDesk програмыг Апекс програм дээрээс шууд ашиглах боломжтой болгов*.
      • "Програмын толгой хэсэг" -> "AnyDesk програм" гэсэн шинэ товч (товчны хослол "Alt+94") (Зураг №1-т харуулав)
      • AnyDesk нь таны компьютер луу алсаас интернэтийн орчинд хандан, компьютерийн дэлгэцийг удирдах (TeamViewer шиг) програм бөгөөд тус тусгай AnyDesk програм нь ямар нэгэн нэмэлт суулгах (install) алхам гүйцэтгэлгүйгээр шууд ажиллах боломжийг танд олгоно. Ө.х, тус програмын тусламжтайгаар Апекс програм дээр гарсан өөрийн асуудлаа манай "АпексСофт" ХХК-ийн харилцагч хариуцсан ажилтнаар харуулж, зөвлөгөө авч болно.
    • Програм дээр дараах шинэ боломж, өөрчлөлтүүдийг оруулав.
      • МХЖ-ын падаан дээр "Кассын нярвын нэр"-ийг хадгалах боломжтой болгов.
        • "Ерөнхий" -> "Мөнгөн хөрөнгө" -> "Мөнгөн хөрөнгийн журнал" -> "Нэмэх, засах цонх"-ны зүүн доод буланд "Кассын нярав" гэсэн шинэ талбартай болгов.
        • "Лавлах" -> "Тохиргоо" -> "Ерөнхий тохиргоо, бусад лавлах" -> "Бусад тохиргоо" дээр дараах шинэ тохиргоонуудтай болов.
          • "МХЖ-ын орлогын падаан дээр анхдагчаар хэвлэгдэх кассын нярвын нэр" (анхдагчаар "Тохируулагдаагүй" буюу "Хоосон")
          • "МХЖ-ын зарлагын падаан дээр анхдагчаар хэвлэгдэх кассын нярвын нэр" (анхдагчаар "Тохируулагдаагүй" буюу "Хоосон")
      • "Ерөнхий" -> "Харилцагч" -> "Харилцагчийн дэлгэрэнгүй мэдээлэл" гэсэн цонхыг тус хувилбараас хойш ашиглахыг болиулав.
      • Цагийн бүртгэл дээр "Автомат ажилласан цаг", "Нийт автомат ажилласан цаг" гэсэн шинэ багана талбаруудыг нэмэв. Тус талбарууд дээр "Орсон цаг", "Гарсан цаг"-аас зөрүү цагийг автоматаар тооцоолж харуулах юм.
        • "Цаг" -> "Цагийн бүртгэл" -> "Ажилтны бүртгэлт цаг"
        • "Цаг" -> "Цагийн бүртгэл" -> "Цагийн нэгдсэн хүснэгт"
      • Дараах журналууд дээр шинээр доорх тайлангуудыг хэвлэх боломжтой болгов.
        • "Бараа материал" -> "Журналууд" -> "Бараа материалын борлуулалтын журнал"; "Дэлгүүр" -> "Журнал" -> "Борлуулалтын цэгийн бараа материалын журнал"
          • "Хур. (Данс - БМ)" гэсэн шинэ товч дарснаар "Бараа материалын борлуулалтын тайлан - Хураангуй (Данс - Бараа материал)" гэсэн шинэ тайлан
          • "Хур. (ЭХ - БМ)" гэсэн шинэ товч дарснаар "Бараа материалын борлуулалтын тайлан - Хураангуй (Эд хариуцагч, агуулах - Бараа материал)" гэсэн шинэ тайлан
      • Түүхий эдийн модуль дээр буудайн чанарын үзүүлэлт дээр "Соёолсон" гэсэн шинэ үзүүлэлтийг нэмж, зохих бүртгэл, хүснэгт, баримт, тайлангуудад хөгжүүлэлт нь оров.
        • "Түүхий эд" -> "Журналууд" -> "Түүхий эдийн орлогын журнал"
        • "Түүхий эд" -> "Журналууд" -> "Түүхий эдийн зарлагын журнал"
        • "Түүхий эд" -> "Журналууд" -> "Түүхий эдийн хөдөлгөөний журнал"
        • "Түүхий эд" -> "Үлдэгдэл, лавлах" -> "Түүхий эдийн үлдэгдэл"
        • "Түүхий эд" -> "Үлдэгдэл, лавлах" -> "Түүхий эдийн чанарын үзүүлэлтийн бүртгэл"
        • "Тайлант өгөгдөл" -> "Бусад" -> "Түүхий эдийн эхний үлдэгдэл"
    • Програм дээр илэрсэн алдаануудыг засварлаж, интерфейс болон гүйцэтгэлийг сайжруулав.
  • "Апекс 2011 - ПОС/Касс 1.1.11.22*", "Апекс 2011 - Цаг 1.0.3.20*" болон "Апекс 2011 - Удирдлага 1.0.11.10*" гэсэн програмуудад дараах өөрчлөлтүүд хөгжүүлэгдэв.
    • Тусгай AnyDesk програмыг Апекс програм дээрээс шууд ашиглах боломжтой болгов*.
      • "Програмын толгой хэсэг" -> "AnyDesk програм" гэсэн шинэ товч (товчны хослол "Alt+94")
      • AnyDesk нь таны компьютер луу алсаас интернэтийн орчинд хандан, компьютерийн дэлгэцийг удирдах (TeamViewer шиг) програм бөгөөд тус тусгай AnyDesk програм нь ямар нэгэн нэмэлт суулгах (install) алхам гүйцэтгэлгүйгээр шууд ажиллах боломжийг танд олгоно. Ө.х, тус програмын тусламжтайгаар Апекс програм дээр гарсан өөрийн асуудлаа манай "АпексСофт" ХХК-ийн харилцагч хариуцсан ажилтнаар харуулж, зөвлөгөө авч болно.