Анхааруулга мэдээлэл

Апекс програм 2017-12-12 / 1.18.65.167**Шинэчлэлтийн тайлбар

Зураг №1 : Апекс - 1.18.65.167** шинэчлэлт - Апекс програм + Нэгтгэсэн санхүүгийн тайлан
  • "Апекс" үндсэн програм дээр дараах өөрчлөлтүүдийг оруулав.
    • Програмд "Санхүүгийн нэгтгэсэн тайлан" гаргадаг өөрчлөлтийг хөгжүүлэн оруулав. Нэгтгэсэн санхүүгийн тайлангийн зорилго нь нэгтгэлийн суурь зарчим болох хяналтыг үнэлэх замаар хяналтанд тулгуурлан группын хувьд хөрөнгө, нөөц, хүлээсэн үүрэг, үйл ажиллагааны үр дүнг эдийн засгийн нэг нэгж байдлаар нэгтгэж харуулна** (Зураг №1-т харуулав).
      • "Санхүүгийн тайлан" -> "Нэгтгэсэн санхүүгийн тайлан" -> "Толгой, охин компаниудын нэгтгэлийн хасагдах дүн" гэсэн хэсэг (Зураг №2-т харуулав)
        • Толгой болон охин компаниудын хооронд хийгдсэн гүйлгээнүүдийн нэгтгэсэн дүнг харуулна. Уг дүнгүүд "Нэгтгэсэн санхүүгийн тайлан" дээрээс хасагдана.
        • "Нэгтгэлийн хасагдах дүн" нь толгой компанийн хувьд нийт дүн болон компани, компаниар салгаж харах боломжтой байна. Охин компанийн хувьд зөвхөн өөрийн дүнг харах боломжтой (Зураг №2-т харуулав).
        • Тус цонхны хувьд "Ачааллах", "Нэмэх", "Устгах", "Хадгалах", "Дэлгэрэнгүй", "Хэвлэх", "Excel" гэсэн үйлдлүүдийг гүйцэтгэх боломжтой.
        • Тус цонхны мэдээллийг "Дансны ангилал"-аар шүүх боломжтой (Зураг №2-т харуулав).
      • "Санхүүгийн тайлан" -> "Нэгтгэсэн санхүүгийн тайлан" -> "Толгой, охин компаниудын нэгтгэсэн санхүүгийн тайлан" гэсэн хэсэг (Зураг №2-т харуулав)
        • "Нэгтгэсэн санхүүгийн тайлан" дээр нэгтгсэн СТ1, СТ2, СТ3, СТ4 тайлангууд харагдахаас гадна толгой болон охин компаниудын СТ1, СТ2, СТ3, СТ4 тайлангуудыг харах боломжтой.
          • Тус тайлангуудыг хувьд "Ачааллах", "Цэвэрлэх", "Хадгалах", "Хэвлэх", "Excel" гэсэн үйлдлүүдийг гүйцэтгэх боломжтой байна.
        • Охин компани үед зөвхөн өөрийн компанийн тайлангуудыг харах боломжтой (Зураг №2-т харуулав).
          • "Татах" үйлдэл нь зөвхөн өөрийн компанийн "Нэгтгэлийн хасагдах дүн", "Нэгтгэсэн санхүүгийн тайлан"-г татна.
          • "Устгах" үйлдэл нь зөвхөн өөрийн компанийн "Нэгтгэсэн санхүүгийн тайлан"-г устгана.
          • "Excel" үйлдэл нь толгой компани руу илгээх мэдээллийг хөрвүүлнэ.
        • Толгой компани үед "Нэгтгэсэн санхүүгийн тайлан" болон бүх компаниудын тайлангуудыг харах боломжтой (Зураг №2-т харуулав).
          • "Бодох шалгах" үйлдэл нь "Нэгтгэсэн тайлан" болон "Бүх компаниудын тайлан"-г бодно.
          • "Татах" үйлдэл нь сонгосон компанийн "Нэгтгэлийн хасагдах дүн", "Нэгтгэсэн санхүүгийн тайлан"-г "Excel файл" эсвэл "ӨС"-гаас татна.
          • "Нэмэх" үйлдэл нь сонгосон компанийн хоосон тайлангуудыг нэмнэ.
          • "Устгах" үйлдэл нь сонгосон компанийн тайлангуудыг устгана.

          Зураг №2 : Апекс - 1.18.65.167** шинэчлэлт - Нэгтгэсэн санхүүгийн тайлан

      • "Ерөнхий" -> "Ерөнхий журнал" -> "Ерөнхий журнал" -> "Нэгтгэл гүйлгээ" (шинэ харагдах байдал)
        • Толгой, охин компаниудын хувьд "Нэгтгэлийн хасагдах гүйлгээ"-ний бүх дэлгэрэнгүй гүйлгээг харуулдаг болгов.
      • "Лавлах" -> "Харилцагч" -> "Харилцагчийн бүртгэл"
        • "Харилцагч нэмэх, засах цонх"-ны "Нэмэлт мэдээлэл" хэсэгт "Толгой, охин компани эсэх" төлөв оруулав.
      • "Лавлах" -> "Компани, байгууллага" -> "Компани, байгууллагын мэдээлэл"
        • Толгой, охин компаниудын хувьд "Толгой компани эсэх" төлвийг харуулдаг болгов.
      • "Төлвийн мөр"
        • Төлвийн мөрний "Компанийн тайлбар" дээр "Толгой эсвэл охин компани" гэсэн мэдээлэл харуулдаг болгов.
    • "Цалин" -> "Тохиргоо" -> "Цалингийн тохиргоо" -> "НДШ" хэсэг
      • 2017 оны 4-р сарын 14-нд УИХ-аас батлагдсан, 2017 оны 7-р сарын 1 болон 2018 оны 1-р сарын 1-нээс мөрдөгдөж эхэлсэн "Нийгмийн даатгалын тухай (шинэчилсэн найруулга)" хуулийн "15.1" зүйл, "Нийгмийн даатгалын тухай хуулийн хэрэглэх журмын тухай" хуулийн "33" зүйлд тус тус заасны дагуу даатгуулагчийн төрөл, нийгмийн даатгалын хувь хэмжээг шинэчлэв. Дараах шинэ даатгуулагчийн төрөл програм дээр нэмэгдэв.
        • 41: "Жирэмсний болон амаржсаны амралттай байгаа цэргийн алба хаагч эх"
        • 42: "Нэг сараас дээш хугацаагаар хөдөлмөрийн чадвараа алдсан цэргийн алба хаагч"
        • 43: "Цаа буга маллан амьдарч буй цаатан иргэн"
        • 50: "Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээтэй өмгөөлөгч"
        • 51: "Шилжин ажилласан цагдаагийн алба хаагчийн ажилгүй байгаа эхнэр/нөхөр"
        • 52: "БНСУ-д ажиллаж байгаа Монгол Улсын иргэн /Сайн дурын даатгуулагч/"
        • 53: "Цэргийн гэрээт алба хаагч"
    • "Лавлах" -> "Тохиргоо" -> "Ерөнхий тохиргоо, бусад лавлах" -> "ХХОАТ" хэсэг -> "Хувь хүний орлогын албан татвар - Үндсэн суурь татвар" хүснэгт
      • 2017 оны 4-р сарын 14-нд УИХ-аас батлагдсан, 2018 оны 1-р сарын 1-нээс мөрдөгдөж эхэлсэн "Хувь хүний орлогын албан татварын тухай (шинэчилсэн найруулга)" хуулийн "23" зүйлд заасны дагуу шаталсан ХХОАТ-ын хувь хэмжээг шинэчлэв.
    • Програм дээр илэрсэн алдаануудыг засварлаж, интерфейсийг сайжруулав.
  • "Апекс - ПОС/Касс 1.2.12.24" гэсэн програм дээр дараах өөрчлөлтүүд хөгжүүлэгдэв.
    • "Бараа материалын цонх"-н дээр "Бараа материалын зураг"-ийг харуулдаг болгов.
    • Програм дээр илэрсэн алдаануудыг засварлаж, интерфейсийг сайжруулав.
  • "Апекс - Цаг 1.1.4.22" гэсэн програм дээр дараах өөрчлөлтүүд хөгжүүлэгдэв.
    • Програм дээр илэрсэн алдаануудыг засварлаж, интерфейсийг сайжруулав.
  • "Апекс - Удирдлага 1.1.12.12" програм дээр дараах өөрчлөлтүүдийг оруулав.
    • Програм дээр илэрсэн алдаануудыг засварлаж, интерфейсийг сайжруулав.