Анхааруулга мэдээлэл

Бидний давуу тал

Бидний ажлын үр дүн бол чанартай програм хангамж.
Бидний гол зорилго бол хөгжүүлж буй төслөө хугацаанд нь чанартай дуусгаж хэрэглэгчид хүлээлгэн өгөх юм. Чанартай програм хангамжийн үндэс нь чанартай хүний нөөц, чанартай баг, чанартай технологи юм. Эдгээр бүх хүчин зүйлсийг уялдуулан ажилладаг учраас бид бүхэн чанартай програм хангамж үйлдвэрлэгч байж чаддаг.
Компанийн бүх програмист олон улсын SCJP сертификаттай.
Sun Certified Java Programmer (SCJP) –ийн сертификат бол Oracle корпорацийн Sun Microsystems-ийн Java технологи дээр програм бичих чадварыг үнэлсэн олон улсын үнэлэмж юм. Уг үнэлэмж нь тухайн програмистийг ямар хэмжээний мэдлэг, чадвар, туршлагатай вэ? гэдгийг олон улсад батлаж чадах баталгаа болж чаддагаараа онцлогтой. Ийм учраас манай компанийн бүх програмистууд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн мэдлэг, чадвар, туршлагатай залуучууд байдаг юм.
Компанийн бүх програмист PSP хэрэгжүүлдэг хувийн зохион байгуулалт сайтай.
Personal Software Process (PSP) бол програм хангамж хөгжүүлэгч бүрийн заавал эзэмших ёстой хувийн зохион байгуулалтаа дээшлүүлэх мэдлэг юм. Уг технологийг дэлхийн олон орны програм хангамжийн компаниуд өөрсдийн хүний нөөцийн хэмжүүр болгодог. Бид ч гэсэн үүнийг өөрийн компанийн програмистууддаа системтэйгээр эзэмшүүлсэн.
Багаараа TSP хэрэгжүүлдэг багийн зохион байгуулалт сайтай.
Team Software Process (TSP) бол PSP мэдлэг бүхий хөгжүүлэгчид багийн нэгдсэн зохион байгуулалтаар ажиллах "процесс, зарчим" юм. Програм хангамжийн цар хүрээ томрох тусам олон хөгжүүлэгч зэрэг ажиллах, хоорондоо уялдаа холбоотой, нэгдсэн төлөвлөгөө, хэрэгжилттэйгээр ажиллахыг шаардаж байдаг. Манай компанийн баг бүр TSP-ийг хэрэгжүүлэн, програм хангамжаа хөгжүүлдэг.
Хэрэглэгчдээ хүндэтгэн програм хангамжийн үйлчилгээг хөнгөн шуурхай, найдвартай үзүүлдэг.
Бид хэрэглэгчдийнхээ алтан цаг, бизнесийн үнэ цэнийг хүндэтгэн үздэг учраас аливаа үйлчилгээг цаг алдалгүй хөнгөн шуурхай, найдвартай үзүүлдэг. Ийм учраас манай хэрэглэгчид бидэнтэй хамтран ажиллахдаа сэтгэл хангалуун байдаг.
Шинэ технологи.
Бид хурдацтай хөгжиж буй програм хангамжийн технологийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхдаг. Иймээс ч үргэлж шинэ сүүлийн үеийн технологи дээр хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлагыг хангасан програм хангамжийг хөгжүүлдэг.