Анхааруулга мэдээлэл

Харилцагчдын талархал

Манай компани "АпексСофт" ХХК-ийн санхүү, НББ-ийн "Апекс" програм хангамжийн иж бүрэн системийг үйл ажиллагаандаа нэвтрүүлээд нэг жил боллоо. Одоогоор өөрсдийн бүх салбар, нэгж, охин компанидаа онлайн хэлбэрээр ашиглаж байна. "Апекс" програм нь ашиглахад харьцангуй хялбархан ойлгомжтой, найдвартай ажиллагаатай, мэдээллийн аюулгүй байдлыг бүрэн хангаж чаджээ. Бид тус цогц програм хангамжийг нэвтрүүлснээр системийн хэмжээнд хяналт тавих, дүн шинжилгээ хийх, түргэн шуурхай, оновчтой шийдвэрүүд гаргах зэрэг олон боломж, давуу талуудыг мэдэрч байна. Мөн "Апекс" програмтайгаа өөрийн компанийн бүтэц зохион байгуулалтаа уялдуулан сайжруулж, хэлтэс, хэсэг, нэгж хоорондын хамаарлыг нягтруулж, богино хугацаанд бага зардлаар ихийг бүтээх суурь тавигдсан гэж бодож байна. "АпексСофт" ХХК-ийн хамт олонд ажлын өндөр амжилтыг хүсэн ерөөе.

"Алтантариа" ХХК-ийн Санхүүгийн албаны дарга, хатагтай О.Амгалантөгс (2011 он)