Анхааруулга мэдээлэл

Апекс програмын модуль, бүрдэл хэсэг

"Апекс” нь өөр өөрийн онцлогтой модуль, бүрдэл хэсгүүдээс бүрдэх бөгөөд эдгээр модуль нь санхүү, нягтлан бодох бүртгэлийн үндсэн модуль дээрээ тулгуурлан хоорондоо бүрэн цогц нийцэн ажилладаг.

Санхүү, нягтлан бодох бүртгэл

"Ерөнхий журнал”, "Мөнгөн хөрөнгийн журнал"-ын гүйлгээг бүртгэх болон "Ерөнхий дэвтэр", гүйлгээ баланс зэрэг санхүүгийн мэдээг боловсруулах програмын үндсэн модуль. Тус модуль нь бүртгэлийн буюу үндсэн валют (Монгол төгрөг)-аар гүйлгээг хийхээс гадна гадаад валютаар гүйлгээг хөтөлж, Монгол банкнаас зарласан албан ханшийн дагуу валютын ханшийн зөрүүгийн бодит болон бодит бус ашиг/алдагдлыг тооцоолон, зохих дансны бичилтийг гүйцэтгэх боломжийг олгодог. Мөн тус суурь модуль нь шинэ тайлант сар үүсгэсэн тохиолдолд автоматаар өмнөх сарын үлдэгдлүүдийг шилжүүлдэг. Хэрэглэгч хүссэн үедээ тайлант сараа хааж, нээх боломжийг олгодог. Тайлант сарын хаалт, нээлтийн үйлдлийг гүйцэтгэхэд орлогын, зардлын данснуудыг ОЗНД руу автоматаар хааж, үр дүнгээ тооцоолдог. Апекс програм нь тайлант жилийн өндөрлөлтийг програм дээрээс хялбар байдлаар гүйцэтгэх боломжийг олгодог. Тус үйлдлээ дараа оны 3 дугаар сард хийх болох бөгөөд өндөрлөлтийн бүх үйлдлийг систем цаанаа аюулгүй байдлаар гүйцэтгэнэ. Үүнээс гадна Апекс програм нь "Татварын албаны тусгай програм" (PosAPI)-тай холбогдож, хуулинд заасан зохих мэдээлэл бүхий "Дахин давтагдашгүй төлбөрийн дугаар" (ДДТД), "QR код", "Зураасан баар код", "Сугалааны код"-той "Иргэнд очих баримт", "Байгууллагад очих баримт"-ын загварыг стандартын дагуу хэвлэн тухайн баримтын өгөгдлийг тодорхой хугацааны дотор Монгол Улсын Засгийн Газрын хэрэгжүүлэгч агентлаг Татварын Ерөнхий Газраас нэвтрүүлж буй "Нэмэгдсэн өртгийн албан татварын урамшууллын систем (НӨАТУС)" (https://www.ebarimt.mn/) рүү илгээж баталгаажуулах боломжтой. Мөн тус НӨАТУС-тэй хамт хөгжүүлэгдсэн "Нийслэл хотын албан татвар" (НХАТ)-ын тооцоололтыг програм гүйцэтгэж, зохих данс хооронд бичилтүүдийг гүйцэтгэх боломжтой.

Харилцагч (Өглөг, авлага)

Компани, байгууллагын харилцагч дээрх өглөг, авлагын үлдэгдэл болон тухайн харилцагч дээр хийгдсэн бүх гүйлгээг нэгдсэн байдлаар харуулах модуль. Уг хэсэгт тухайн харилцагч дээрх өглөг авлагын мэдээллийг харах боломжтой бөгөөд мөн хугацааны төрөл бүрийн завсраар шүүн харж, эхний болон эцсийн үлдэгдэл, харицлагчийн үлдэгдлийн гүйлгээ балансыг хэвлэж авах боломжтой. Харилцагч дээр хийгдсэн "Ерөнхий журнал”, "Мөнгөн хөрөнгийн журнал” гүйлгээнүүд болон "Бараа материал”, "Үндсэн хөрөнгө”-ийн орлого, зарлага, борлуулалтын гүйлгээнүүдийг нэгдсэн байдлаар харуулах, тайлангуудыг хэвлэж авах боломжтой.

Бараа материал

Бараа материалын орлого, зарлага, хөдөлгөөн, борлуулалт, борлуулалтын буцаалтын гүйлгээг хөтлөх, өдөр тутмын орлого, зарлагын тайланг гаргах модуль. Програм бараа материалын өртгийг ДӨА (Дундаж өртгийн арга), FIFO (Эхэнд орлогодсоноо эхэнд зарлагадах арга) болон LIFO (Сүүлд орлогодсоноо эхэнд зарлагадах арга)-аар тооцоолдог. Мөн тус модульд бараа материалын эд хариуцагч, агуулах дээрх үлдэгдэл харах, бараа материалын тооллого хийх (бараа материалд баар код олгож, тусгай төхөөрөмж ашиглах боломжтой), бүтээгдэхүүний жор зохиож, өртгийг урьдчилсан байдлаар гаргах, борлуулах бүтээгдэхүүний үнийг оруулах, борлуулах үнийн хөнгөлөлт оруулах боломжтой.

Үндсэн хөрөнгө

Тус модуль нь үндсэн хөрөнгийн орлого, зарлага, хөдөлгөөн, борлуулалт, дахин үнэлэх, капиталжуулах зэрэг үндсэн гүйлгээнүүдийг гүйцэтгэх боломжтойгоос гадна сарын төгсгөлд элэгдлийг автоматаар тооцоолж, тохируулагдсан зардлын төв рүү төвлөрүүлдэг. Програм үндсэн хөрөнгийн элэгдлийг ШША (Шулуун шугамын арга)-аар өдрөөр нь тооцоолдог. Мөн үндсэн хөрөнгийг ашиглах сар, өртгөөр капиталжуулж, дахин үнэлж болно. Баар код уншигч төхөөрөмж ашиглан үндсэн хөрөнгийн дэлгэрэнгүй мэдээллийг харах, тооллогыг гүйцэтгэх боломжтой.

Цалин

Тус модуль нь компани, байгууллагын онцлогоос хамаарч цалинг маш уян хатан байдлаар бодох боломжийг олгодог. Хэрэглэгч хүссэнээрээ нэмэгдэл, суутгалыг гүйцэтгэх боломжтой бөгөөд мөн журналын бүтэц, зардлын төвөө (хэсэг) тохируулж болно. Цалингийн модульд цалинтай холбоотой тусгай тооцоололтууд болох урьдчилгаа, лист тэтгэмж, ээлжийн амралтыг гүйцэтгэх боломжтой. Мөн дансны бичилтийг гүйцэтгэх боломжтойгоос гадна "Хүний нөөц”, "Цагийн бүртгэл” модулиудтай бүрэн зохицон ажилладаг.

Хүний нөөц

Компани, байгууллагын салбар хэлтэс, ажилтны бүртгэлийг хөтлөх модуль. Тус модуль ажилтны үндсэн мэдээлэл, бүртгэлийн дугаарууд, цаг, цалинтай холбоотой мэдээллийг бүртгэх боломжийг олгохоос гадна шилжилт хөдөлгөөнийг хөтлөх боломжтой. Мөн эд хариуцагч, агуулахын бүртгэлийг давхар хөтөлж болно.

Цагийн бүртгэл

Цагийн модуль нь харуулын хяналтын програм болон цаг баталгаажуулах удирдлагын програмаас бүрдэх бөгөөд тухайн баталгаажуулсан цагаар цалин бодогдох боломжийг олгодог. Цагийн бүртгэлийг хөтлөхдөө тасалсан, хоцорсон, өвчтэй, чөлөөтэй, ээлжийн амралттай, томилолттой, шөнө болон хэвийн бус нөхцөлд ажилласан цаг зэрэг үндсэн бүх төрлийн цагийг бүртгэдэг. Цагийн модуль нь цаг уншигч төхөөрөмжтэй ажиллах боломжтой бөгөөд үүдний хяналтын дэлгэцийн програм дагалдаж суулгадаг. Уг програмаар тухайн цаг хугацаанд бүртгэгдсэн ажилтны зураг, нэр, салбар хэлтэс, цаг зэрэг товч мэдээллүүдийг харуулдаг ба хэн гэдэг хүн цаг уншуулж орж, гарч байгааг хянах боломжтой.

Санхүүгийн тайлан

Санхүүгийн тайлангийн модуль. Апекс програм нь тухайн компани, байгууллагын санхүүгийн тайланг Монгол улсын хууль дүрэм, олон улсын нягтлан бүртгэлийн стандартын дагуу боловсруулан гаргадаг. Санхүүгийн тайланд дараах тайлангууд багтана.
  • "СТ1 - Санхүүгийн байдлын тайлан"
  • "СТ2 - Орлогын дэлгэрэнгүй тайлан"
  • "СТ3 - Өмчийн өөрчлөлтийн тайлан"
  • "СТ4 - Мөнгөн гүйлгээний тайлан"

Татварын тайлан

Татварын тайлангуудыг боловсруулах модуль. Апекс програм нь дараах татварын тайлангуудыг тооцоолж, Монгол улсын хууль дүрэм, олон улсын нягтлан бүртгэлийн стандартын дагуу боловсруулан гаргадаг.
  • "ТТ02 - ААНОАТ (Орлого)" буюу "ТТ02 - Аж ахуй нэгжийн орлогын албан татвар"
  • "ТТ03 - НӨАТ" буюу "ТТ03 - Нэмэгдсэн өртгийн албан татвар"
  • "ТТ11 - ЦХХТАОБШБОСАТ (Суутган 1)" буюу "ТТ11 - Цалин, хөдөлмөрийн хөлс, тэдгээртэй адилтгах орлого болон шууд бус орлогоос суутгасан албан татвар (Суутган 1)"
  • "ТТ12 - СХХООАТ (Суутган 2)" буюу "ТТ12 - Суутгагчийн хувь хүнд олгосон орлогын албан татвар (Суутган 2)"
  • "ТТ13 - СААНООСАТ (Суутган)" буюу "ТТ13 - Суутгагчийн аж ахуйн нэгжид олгосонд орлогоос суутгасан албан татвар (Суутган)"
  • "ТТ23 - ҮХЭХАТ (Үл хөдлөх)" буюу "ТТ23 - Үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар"

Нэгтгэсэн санхүүгийн тайлан

Нэгтгэсэн санхүүгийн тайлангийн модуль. Апекс програм нь толгой болон хэд хэдэн охин компаниудын нэгтгэсэн санхүүгийн тайланг Монгол улсын хууль дүрэм, олон улсын нягтлан бүртгэлийн стандартын дагуу боловсруулан гаргадаг. Нэгтгэсэн санхүүгийн тайланд дараах тайлангууд багтана.
  • "СТ1 - Санхүүгийн байдлын тайлан"
  • "СТ2 - Орлогын дэлгэрэнгүй тайлан"
  • "СТ3 - Өмчийн өөрчлөлтийн тайлан"
  • "СТ4 - Мөнгөн гүйлгээний тайлан"

Дэлгүүр, ПОС/Касс

Худалдааны байгууллага, дэлгүүр, цэгийн борлуулалт хийдэг компанид зориулсан модуль. Тус модуль нь "Апекс - ПОС/Касс" гэсэн бие даасан програмаас бүрдэх бөгөөд тухайн програм нь дэлгүүрийн цэгийн борлуулалтын (ПОС/POS/Point Of Sale) үйл ажиллагааг хөнгөвчлөн түргэн шуурхай гүйцэтгэх боломжийг олгодог. Тухайн програм нь "Баар код уншигч төхөөрөмж" (лазер баар код уншигч scanner), "Тусгай падаан хэвлэдэг принтер" (дан болон давхар цаасан дээрх жижиг падаан буюу талон хэвлэх хэвлэгч), "Тусгай LED дэлгэц" (үйлчлүүлэгч ямар үнэтэй бараа авч байгааг харуулах)-тэй зохицон ажиллах боломжтой бөгөөд давхар кассын үйл ажиллагааг гүйцэтгэдэг. Тухайн дэлгүүрийн онцлогоос хамаарч хэдэн ч "зам, шугам"-аар програмыг суулган ашиглах боломжтой бөгөөд "Бэлнээр", "Visa картаар", "Master картаар" зэрэг төрөл бүрийн "Төлбөрийн хэлбэр"-ээр авах боломжтой. Мөн борлуулалтыг зээлээр, тээврийн хөлс, үйл ажиллагааны бус орлого, мөнгөн хөрөнгө, борлуулалтын орлого, өглөг авлагын данс гэх мэт төрөл бүрийн тохиргоог "Гүйлгээний төрөл" гэсэн тохиргоогоор гүйцэтгэдэг. Хэрвээ хүсвэл дэлгүүрийн үйлчлүүлэгчдээ бүртгэн урамшууллын картыг хэрэгжүүлэх боломжтой. Тус модуль нь үндсэн модультайгаа бүрэн зохицон ажиллах бөгөөд үндсэн модуль дээр БМ-ын үнэ, хөнгөлөлтийн мэдээллийг цаг хугацааны завсарт бүртгэх боломжтой бөгөөд БМ-ын орлого, зарлага, хөдөлгөөний журнал болон үлдэгдэл дээр тухайн борлуулалтын цэг, огноогоор үнийн дэлгэрэнгүй мэдээллийг харах боломжтой.

Эхний үлдэгдэл

Компани, байгууллагын анхдагч мэдээлэл, эхний үлдэгдэл (ЭхҮ)-ийн өгөгдлийг зоож оруулах цогц модуль. Хэрэглэгч дөрвөн үндсэн алхмын дагуу өөрийн хүссэн үедээ, хүссэн байдлаараа ЭхҮ-ийн мэдээллийг өөрчлөн засварлаж болно. Эдгээр алхмуудаар их хэмжээний ЭхҮ-ийн өгөгдлийг тусгай загвар Excel файлаас татан оруулж, өгөгдөл мэдээллийн шалгалтыг БМ, ҮХ, харилцагчийн өглөг авлага, данс болон СТ, ТТ-гийн ЭхҮ-ийн хувьд гүйцэтгэх боломжтой. СТ, ТТ-гийн ЭхҮ, ЭцҮ-ийг зоосон өгөгдлийн алдааны мэдээлэлд ямар тайлангийн зүйл, харгалзах ямар тайлангийн зүйлтэй зөрсөн, тухайн алдааг хэрхэн засах, алдааны эрэмбэ, зөрүү гэх мэт цогц мэдээллийг тус модуль нь танд харуулах болно.
  • "Алхам №1 Excel, өгөгдөл": Их хэмжээний өгөгдлийг нэгдсэн байдлаар оруулж, өгөгдлийг шалгах хэсэг.
  • "Алхам №2 Эхний үлдэгдэл": ЭхҮ-ийн үндсэн өгөгдөл, түүнийг шалгах хэсэг.
  • "Алхам №3 Санхүү, татварын тайлан": Тайлангуудын ЭхҮ, эцсийн үлдэгдэл (ЭцҮ)-ийг оруулах, шалгах хэсэг.
  • "Алхам №4 Нэгдсэн шалгалт": ЭхҮ оруулах бүх алхмуудын нэгдсэн байдлаар харах, шалгах хэсэг.

Нэмэлт модиулууд

Түүхий эд

Түүхий эдийг орлогод авах, хуваарилах, хянах модуль. Уг модуль нь үйлдвэрлэлд ашиглагдах түүхий эдийг бэлтгэн авах, шинжилгээ чанарын үзүүлэлтүүдийг бүртгэх, хадгалах, хуваарилах процессийг удирдан, хянах тусгай модуль юм.

EDIMIS - Эрчим хүчний борлуулалтын програмын холболт

EDIMIS - Эрчим хүчний борлуулалтын програмтай холбогдон ажиллах модуль. EDIMIS систем нь Улаанбаатар хот болон хөдөө орон нутаг, аймгуудын "Цахилгаан түгээх сүлжээ" компаниудад ашиглагддаг айл өрх гэр бүлийн цахилгааны төлбөр тооцоог тооцоолдог систем юм. EDIMIS систем нь "Орлого-авлагын", "Борлуулалт-Тоолуурын", "Танхимын" гэсэн үндсэн 3 дэд систем 10-аад дэд програмаас бүрдэнэ. Уг модулиар EDIMIS - Эрчим хүчний борлуулалтын програмаас бичилт болон төлөлтийн гүйлгээнүүдийг нэгтгэл дүнгээр нь татаж, дансны бичилт хийх боломжтой.

"Optimal sales system" - Жижиглэнгийн борлуулалтын програмын холболт

"Optimal sales system" - Жижиглэнгийн борлуулалтын програмтай холбогдон ажиллах модуль. "Optimal sales system" нь ухаалаг гар утас (smart phone, pocket pc) ашиглан интернэт орчинд борлуулалтын мэдээллийг цаг тухай бүрд бүртгэх боломжтой, борлуулалтын нэгдсэн мэдээг боловсруулах худалдааны компанийн борлуулалтын үйл ажиллагааг хөнгөвчлөх зориулалттай програм юм. Уг модулиар "Optimal sales system"-ээс борлуулалтын мэдээ, гүйлгээнүүдийг нэгдсэн дүнгээр татаж, дансны бичилт хийх боломжтой.

MIAMI - Ресторан, баар пабын ПОС/кассын програмын холболт

MIAMI - Ресторан, баар пабын бараа материал, ширээ захиалга, тооцоо бүртгэлийн ПОС/кассын герман програм (http://www.miami-kassen.de)-тай холбогдон ажиллахх модуль. Апекс систем нь тус програмаас гарсан өгөгдөл, бүртгэлийн мэдээллийг хөрвүүлэн системдээ оруулан тооцоолж, санхүү НББ-ийн хөтлөлтийг хялбархан гүйцэтгэх боломжийг танд олгож байгаа юм. Ө.х, Miami системийн захиалгын Excel дээрх өгөгдлийг Апекс програм нь дүн шинжилгээ хийж, өөрийн борлуулалтын журналын гүйлгээ рүү хөрвүүлж, дансны бичилтийг гүйцэтгэх дэвшилтэт функцүүдтэй болно. Miami програмын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг эндээс үзнэ үү.

Дизайн интерфэйс

Бид хэрэглэгчдэдээ дизайн интерфэйс хийж өгөх нэмэлт үйлчилгээг үзүүлдэг. Хэрэглэгч та өөрийн ашиглаж буй "Апекс” програмаа өөрийн компани, байгууллагын лого, өнгө төрх бүхий дизайн интерфэйсээр гоёхыг хүсвэл энэхүү үйлчилгээг аваарай.

Апекс хувибарын дизайн интерфэйсүүд

Апекс ИЖ БҮРЭН
Апекс СТАНДАРТ

Алтантариа ХХК-д зориулсан дизайн интерфэйс

Алтантариа ХХК