Анхааруулга мэдээлэл

"Апекс" програм нь тухайн компанийн үйл ажиллагаа, цар хүрээнээс хамаарч "Гүйцэтэх захирал", "Ерөнхий нягтлан бодогч", "Хэлтсийн дарга", "Нягтлан бодогч", "Нярав", "Хүний нөөцийн мэргэжилтэн", "Технологич, инженер", "Цаг бүртгэгч", "Харуул" зэрэг олон хэрэглэгчийн төрлүүдтэй юм. Хэрэглэгчийн програмтай ажиллах үүрэг оролцооноос хамааран дурын байдлаар хэрэглэгчийн эрхийн төвшин зохион байгуулах боломжтой. Өөрөөр хэлбэл тухайн хэрэглэгч зөвхөн цалин боддог бол зөвхөн цалинтай л ажиллах боломжтойгоор, эсвэл бараа материал, үндсэн хөрөнгөтэй ажилладаг бол зөвхөн бараа материал, үндсэн хөрөнгөтэй л ажиллах боломжтойгоор зохион байгуулж болно. Мөн цааш улам нарийвчилж тухайн хэсэг, тасгийн цалинг боддог бол зөвхөн тухайн хэсэг, тасгийнхаа ажилчдын цалинг бодох, харах эрхтэй бусад хэсэг, тасгийг харж болохгүй байхаар зохион байгуулж болно.