Анхааруулга мэдээлэл

Түгээмэл тавигддаг асуултууд

1. Компанийн тухай асуултууд
2. "Апекс" програмын тухай асуултууд
1. "Апекс" програм нь хэдэн онд зохиогдсон програм бэ?
2. Зарим санхүүгийн програмууд олон жилийн өмнөөс хөгжүүлэгдэж олон хүн, компанийн санал хүсэлтийг тусгасан байдаг учраас алдаа багатай, амьдралд ойрхон, хэрэглэхэд дөхөмтэй, баталгаатай байдаг. "Апекс" програм нь шинэ учраас энэ тал дээр дутагдалтай байж болох юм. Энэ зөв үү?
3. "Апекс" програмын бусад програмуудаас ялгарах давуу тал юу вэ?
4. "Апекс" програмыг хэр олон компани үйл ажиллагаандаа хэрэглэдэг вэ?
5. "Апекс" програмын үнэ нь хэд вэ?
6. "Апекс" програмын худалдан авалтын үнэ гэж юу вэ?
7. "Апекс" програмын лиценз гэж юу вэ?
8. "Апекс" програмыг ямар технологи дээр хөгжүүлсэн бэ?
9. "Апекс" програмыг ямар үйлдлийн систем дээр, ямар үзүүлэлттэй компьютер дээр ажиллуулах боломжтой вэ?
10. "Апекс" програм Сангийн яамны зөвшөөрөлтэй юу?
11. "Апекс" програмыг суурилуулах үйлчилгээ ямар вэ? Зарим компаниуд хүнд суртал их гаргадаг.


1. Компанийн тухай асуултууд

А: Танай компани хэдэн онд байгуулагдсан бэ?

Х: Манай компани 2007 онд байгуулагдсан.
Дээшээ

А: Танай компани ямар туршлагатай вэ?

Х: Манай компанийн боловсон хүчний давуу тал нь бүгд олон улсын SCJP сертификаттай, олон жилийн мэдлэг, туршлагатай, TSP зохион байгуулалтаар ажиллах чадвартай залуучууд байдаг.
Дээшээ

А: Танай компани санхүүгийн програм бичих туршлагатай юу?

Х: Санхүүгийн програм бичихэд НББ-ийн суурь мэдлэг, туршлага хэрэгтэй. Бидэнд эдгээр мэдлэг туршлагууд байгаа учраас энэ асуултанд "ТИЙМ" гэж хариулна.
Дээшээ

А: Танай компани ямар ямар төсөл, програм амжилттай хөгжүүлж байсан бэ?

Х: Манай компани олон тооны төслүүд хэрэгжүүлэн нэвтрүүлж байсан. Үүнээс дурьдвал, Гялс төвийн лабораторын автоматжуулалтын систем (2007 он), Outsourcing to Mongolia сургалт хөтөлбөрын бүртгэлийн систем (2008 он) гэх.мэт.
- Бид өөрсдийн туршлагаараа 2009-2010 онд "Апекс" санхүүгийн програмыг хөгжүүлж, програмынхаа эхний хувилбарыг 2011 онд гаргасан. Цаашид хэрэглэгчдийн хүсэл шаардлагад тулгуурлан "Апекс" програмыг үргэлж сайжруулан хөгжүүлэх болно.
Дээшээ

А: Танай компани хаана байрладаг вэ?

Х: Манай компанийн хаяг: Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо, Үйлдвэрийн төвийн бүс, Нарны зам, 14-р байр, 6-р давхар, 603 тоот.
Дээшээ

2. "Апекс" програмын тухай асуултууд

А: "Апекс" програм нь хэдэн онд зохиогдсон програм бэ?

Х: "Апекс" програм нь 2009-2010 онд хөгжүүлэгдсэн бөгөөд анхны хувилбараа 2011 онд гаргаж байсан. Цаашид манай хөгжүүлэлтийн баг үргэлжүүлэн "Апекс" програмыг улам сайжруулан шинэчилж байх болно.
Дээшээ

А: Зарим санхүүгийн програмууд олон жилийн өмнөөс хөгжүүлэгдэж олон хүн, компанийн санал хүсэлтийг тусгасан байдаг учраас алдаа багатай, амьдралд ойрхон, хэрэглэхэд дөхөмтэй, баталгаатай байдаг. "Апекс" програм нь шинэ учраас энэ тал дээр дутагдалтай байж болох юм. Энэ зөв үү?

Х: Энэ бол өрөөсгөл ойлголт юм. Олон жил хөгжүүлэгдсэн ч нүсэр хэмжээтэй, хэрэглэхэд бэрхшээлтэй, алдаа ихтэй учраас баталгаагүй санхүүгийн програмууд олон байдаг. Бид "Апекс" системийг хөгжүүлэхдээ НББ-ийн МУ болон ОУ-ын стандартыг баримталж хийсэн. Мөн бид Монголд өмнө нь хөгжүүлэгдэж байсан санхүүгийн програмуудыг судалж хийсэн учраас тэдгээр програмууд дээр байдаг алдаа дутагдлуудыг арилгаж, хэрэглэхэд хялбар, амьдралд ойр, илүү баталгаатай програм хангамж үйлдвэрлэсэн гэдгээрээ бахархдаг. Тиймээс та шинэ гэдэг үгийг илүү сайн, баталгаатай гэж ойлгох хэрэгтэй.
Дээшээ

А: "Апекс" програмын бусад програмуудаас ялгарах давуу тал юу вэ?

Х: "Апекс" програм нь бусад санхүүгийн програмуудаас ялгарах давуу тал олонтой. Үүнд: НББ-ын МУ болон ОУ-ын стандартыг хангасан, хурдан хялбар ажиллагаатай, найдвартай алдаагүй тооцоололтой, програмын хэрэглэгчийн төрлийг уян хатан зохион байгуулах боломжтой, удирдлагын хяналт сайтай, санхүү болон татварын тайлангууд стандарт хангасан, хэрэглэгчээс шалтгаалах алдааг багасгасан, гараас (keyboard) бүх үйлдлүүдийг хийж гүйцэтгэх боломжтой, өнгөрсөн сард хийгдсэн буруу гүйлгээг засахад үлдэгдэл болон өртгүүдийг автоматаар шилжүүлдэг, худалдан авах үнэ боломжийн, лицензийн төлбөр хямд, бүх засвар үйлчилгээнүүд үнэгүй гэх мэт олон давуу талтай.
Дээшээ

А: "Апекс" програмыг хэр олон компани үйл ажиллагаандаа хэрэглэдэг вэ?

Х: Одоогоор "Апекс" програмын хамгийн том хэрэглэгч бол "Алтантариа" ХХК юм. Үүнээс гадна "Сутайн Буянт" ХХК, "Стар Эстэйтс" ХХК, "ЭрдГео" ХХК, "Увс ЦТС" ХК, "Баян-Өлгий ЦШС" ХК, "Ховд ЦТС" ХК, "Алтай-Улиастай Эрчим хүчний систем" ХК, "Баянхонгор ЭХ" ХК, "Даланзадгадын ДЦС" ХК, "ДБЭХС ХК-ийн Сүхбаатар аймаг дахь салбар" гэх мэт олон компаниуд үйл ажиллагаандаа хэвшүүлэн хэрэглэж байна. Та Харилцагчид хэсгээс Апекс програмыг үйл ажиллагаандаа хэрэглэдэг компаниудын мэдээллийг дэлгэрэнгүйгээр харах боломжтой.
Дээшээ

А: "Апекс" програмын үнэ нь хэд вэ?

Х:Бид харилцагч, хэрэглэгчдэдээ СТАНДАРТ, ИЖ БҮРЭН гэсэн багц програмуудыг санал болгож байна. Эдгээр багц програмууд нь "Худалдан авалт үнэ", "Лицензийн төлбөр"-тэй.
Дээшээ

А: "Апекс" програмын худалдан авалтын үнэ гэж юу вэ?

Х: Худалдан авалтын үнэ гэдэг бол анх програмыг худалдан авч суурилуулахад төлөх үнэ юм. Уг үнийг хэрэглэгч нэг л удаа төлнө.
Дээшээ

А: "Апекс" програмын лиценз гэж юу вэ?

Х: "Апекс" програмын лиценз гэдэг бол "Апекс" програмыг хэрэглэх зөвшөөрөл буюу эрх юм. Уг эрхийг эзэмшигч нь "Апекс" програмын шинэчлэлт өөрчлөлт, програмтай холбоотой бүх л үйлчилгээг авах боломжтой.

- "Апекс" програмын лиценз нь багц, хэрэглэгчийн тоо, хугацаанаас хамаарч төлбөр нь өөр өөр байна.
- "Апекс" програмын лицензийн хугацаа нь нэг сараас нэг жилийн хугацаатай байдаг.

- Лиценз гэж юу вэ? (Лицензын тодорхойлолт)

  • Онолоор бол лиценз нь баримт бичгээр баталгаа өгөх эрхийн гэрээ хэлцэл эсвэл зөвшөөрөл бөгөөд ийм баримт бичиггүй бол хууль бус гэж ч үзнэ. Лицензийг хувь хүн, байгууллага эсвэл засгийн газрын аль нэг нь заавал баталгаажуулсан байдаг. Лиценз гэсэн томьёолол нь зөвшөөрөл ба эрхүүдийг өгнө гэж тусгайлж тодорхойлсон баримт бичгийг хэлнэ.
Дээшээ

А: "Апекс" програмыг ямар технологи дээр хөгжүүлсэн бэ?

Х: "Апекс" програмыг дараах технологиуд дээр хөгжүүлсэн болно.
    • Програмчлалын технологи, хэл: Microsoft Visual Studio 2008, 2010 (C# програмчлалын хэл)
    • Өгөгдлийн сан удирдах систем: Microsoft SQL 2008, 2008 R2 and 2012
    • Нэмэлт хэрэгсэл: DevExpress 11, 12
Дээшээ

А: "Апекс" програмыг ямар үйлдлийн систем дээр, ямар үзүүлэлттэй компьютер дээр ажиллуулах боломжтой вэ?

Х:
ПРОГРАМ ХАНГАМЖИЙН ШААРДЛАГА
"Апекс" програм нь дараах үйлдийн систем дээр ажиллаж чадна:
    • Windows XP (x86)
    • Windows Vista (x86 & x64)
    • Windows 7 (x86 & x64)
    • Windows Server 2003 (x86 & x64) with Service Pack 2
    • Windows Server 2003 R2 (x86 & x64)
    • Windows Server 2008 (x86 & x64) with Service Pack 2
    • Windows Server 2008 R2 (x64)
    • Windows Server 2012 (x86 & x64)
Үйлдлийн системийн орчин:
    • Интернэт болон дотоод сүлжээ
    • .NET 3.5 Framework, .NET 4.0 Framework
    • Windows Installer 3.1, 4.5, 5.0
Архитектур:
    • 32 бит (x86)
    • 64 бит (x64)
ТЕХНИК ХАНГАМЖИЙН ШААРДЛАГА
"Апекс" програм нь дараах үзүүлэлтэй компьютер дээр ажиллаж чадна:
  • Сервер компьютерт тавигдах хамгийн доод үзүүлэлт:
    • Хурд (CPU) : Core 2 Duo 2.0GHz
    • Шуурхай санах ой (RAM) : 2GB (32 Bit) эсвэл 4 GB (64 Bit)
    • Санай ой (Hard disk) : 80GB
    • Сүлжээний хурд : 100/1000 Mbps
  • Клиент компьютерт тавигдах дундаж үзүүлэлт:
    • Хурд (CPU) : Dual Core 1.6GHz
    • Шуурхай санах ой (RAM) : 1GB (32 Bit) эсвэл 2 GB (64 Bit)
    • Санай ой (Hard disk) : 8GB
    • Сүлжээний хурд : 100/1000 Mbps

Дээшээ

А: "Апекс" програм Сангийн яамны зөвшөөрөлтэй юу?

Х: "Апекс" програм нь Санхүүгийн тайлагналын олон улсын стандарт болон Улсын секторын нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартад нийцсэн програм хангамж бөгөөд Сангийн сайдын 2009 оны 252 дугаар тушаалаар батлагдсан "Нягтлан бодох бүртгэлийн програм хангамжид хяналт тавих журам"-ын шаардлагад нийцсэн тул Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 316 тоот тушаалаар 2010 оны 11 дүгээр сарын 23 өдөр Гэрчилгээ авсан болно.
Дээшээ

А: "Апекс" програмыг суурилуулах үйлчилгээ ямар вэ? Зарим компаниуд хүнд суртал их гаргадаг.

Х: "Апекс" програмыг худалдан авах гэрээ хийгдсэн тохиолдолд суурилуулалтыг хийж эхлэх ба бид нягтлан бодогчдын ажлыг алдагдуулахгүйгээр суурилуулалтыг санхүүгийн цар хүрээнээс хамааран тодорхой хугацаанд хийж гүйцэтгэдэг. Ө.х та бүхний ажилд сайн тусална. Үүнд хэрэглэгчид их сэтгэл хангалуун байдаг.
Дээшээ