Анхааруулга мэдээлэл

 
Програм нь 'A.X.S.T' (жишээлбэл: 1.2.5.126) гэсэн дөрвөн дугаарлалтаар хувилбар, шинэчлэлтийн өөрчлөлт бүртгэгддэг.
A.X.S.T
  • A - Програмын хувилбарын шинэчлэлт. Тус шинэчлэлт нь системийн нэгдсэн өөрчлөлт орно.
    Жишээлбэл:
    - "АПЕКС 2010" -> "АПЕКС 2011" гэсэн тохиолдолд 0.0.0.0 -> 1.0.0.0 гэж өөрчлөгдөнө.
  • X - Шинэ модулийн шинэчлэлт. Тус шинэчлэлт нь програмд шинээр модуль нэмэгдэж байгааг илэрхийлнэ.
    Жишээлбэл:
    - Програмд шинээр "Цагийн модуль" нэмж байгаа тохиолдолд 0.0.0.0 -> 0.1.0.0 гэж өөрчлөгдөнө.
    - Програмд шинээр "Цагийн модуль" болон "Дэлгүүрийн ПОС/Кассын модуль" нэмж байгаа тохиолдолд 0.0.0.0 -> 0.2.0.0 гэж өөрчлөгдөнө.
  • S - Модуль дээрх шинэ функц бүхий шинэчлэлт. Тус шинэчлэлт нь тухайн модуль дээр хэдэн шинэ функц, үйлдэл нэмэгдэж байгааг илэрхийлнэ.
    Жишээлбэл:
    - "Түүхийн эдийн модуль" дээр хөдөлгөөний журнал байгаагүй байхад нь шинээр нэмж өгч байгаа тохиолдолд 0.0.0.0 -> 0.0.1.0 гэж өөрчлөгдөнө.
    - "Түүхийн эдийн модуль" дээр хөдөлгөөний журнал, "Дэлгүүр ПОС/Кассын модуль" дээр буцаалтын журнал тус тус байхгүй байхад шинээр нэмж хөгжүүлж байгаа тохиолдолд 0.0.0.0 -> 0.0.2.0 гэж өөрчлөгдөнө.
  • T - Жижиг шинэчлэлт. Тус шинэчлэлтээр алдаа, жижиг шинэчлэлт өөрчлөлт орж байгааг илэрхийлнэ.
    Жишээлбэл:
    - Бараа материалын зарлагын падаан дээр эд хариуцагчийн нэрийг хэвлэдэг болгож байгаа тохиолдолд 0.0.0.0 -> 0.0.0.1 гэж өөрчлөгдөнө. Гэхдээ энэ дугаарлалт нь ямагт нэг нэгээр нэмэгдэнэ. Өөрөөр хэлбэл энэ дугааралалт нь build (програмыг хөрвүүлж, үүсгэж байгаа) дугаарлалт болно. Харин A, X, S дугааралалтууд нь тухайн шинэчлэлтээсээ хамаараад нэгээс ихээр нэмэгдэх боломжтой юм.


Хувилбар, шинэчлэлтийг 'YYYY-MM-DD / A.X.S.T [Од]' гэсэн форматтайгаар тэмдэглэсэн байгаа болно. Энд:
YYYY-MM-DD - Шинэчилсэн огноо.
A.X.S.T - Хувилбар, шинэчлэлтийн дугаарлалт.
[Од] - Хувилбар, шинэчлэлтийн дугаарлалтын өөрчлөлтийн тэмдэглэгээ
*** - A дугаарлалтын өөрчлөлт.
** - X дугаарлалтын өөрчлөлт.
* - S дугаарлалтын өөрчлөлт.
(одгүй) - T дугаарлалтын өөрчлөлт
гэж тус тус тэмдэглэсэн болно. Хэрвээ A, X, S тоонууд нэгэн зэрэг нэмэгдэж байгаа бол аль өндөр эрэмбэ (эрэмбэ A > X > S)- ийн өөрчлөлтөөр нь одыг тэмдэглэх болно.

Жишээ: 0.2.4.121 гэсэн хувилбар бүхий програм дээр дараах байдалтай шинэчлэлтийг 2011-08-29-нд гүйцэтгэсэн гэе.

Шинэчлэлтийн жишээ нэршилт, тайлбар:
Апекс 2011 - 1.5.6.122 шинэчлэлт

- "АПЕКС 2010" -> "АПЕКС 2011" гэсэн хувилбар гаргав***.
- "Шинэ модуль В" хөгжүүлэв (Зурагт үзүүлэв)**.
- "Шинэ модуль Г" хөгжүүлэв**.
- "Шинэ модуль Д" хөгжүүлэв**.
- "Модуль А"-д шинэ боломж бүхий функцийг нэмэв*.
- "Модуль Б"-д шинэ боломж бүхий функцийг нэмэв*.
- Програм дээрх жижиг шинэчлэлтүүдийг гүйцэтгэв.


Дээр од бүхий мөрийг тод (bold)-оор тэмдэглэсэн байгаа. Дээрх шинэчлэлт гарсан гэвэл нэршилт нь дараах байдалтай болно.
2011-08-29 / 1.5.6.122***
Ө.х
0.2.4.121 -> 1.5.6.122***
болно.
0 -> 1 : Програмын цоо шинэ хувилбар гарсныг илэрхийлж байна. Ө.х гурван од (***)-той мөр тайлбар нэг байгааг илэрхийлнэ.
2 -> 5 : "Шинэ модуль В", "Шинэ модуль Г", "Шинэ модуль Д" гэсэн гурван шинэ модуль нэмэгдсэнийг илэрхийлж байна. Ө.х хоёр од (**)-той мөр тайлбар гурав байгааг илэрхийлнэ.
4 -> 6 : "Модуль А", "Модуль Б"-д хоёр шинэ функц нэмэгдсэнийг илэрхийлж байна. Ө.х нэг од (*)-той мөр тайлбар хоёр байгааг илэрхийлнэ.
121 -> 122 : Програмыг build хийснийг илэрхийлж нэгээр нэмж байна.
*** : Хамгийн өндөр зэрэгтэй дугаарлалтыг одыг тавьсан байна. Ө.х '1***' > '5**' > '6*' гэсэн дүрмийг баримталсан байна.
 
 
Програм нь 'A.X.S.T' (жишээлбэл: 1.2.5.126) гэсэн дөрвөн дугаарлалтаар хувилбар, шинэчлэлтийн өөрчлөлт бүртгэгддэг.
A.X.S.T
  • A - Програмын хувилбарын шинэчлэлт. Тус шинэчлэлт нь системийн нэгдсэн өөрчлөлт орно.
    Жишээлбэл:
    - "АПЕКС 2010" -> "АПЕКС 2011" гэсэн тохиолдолд 0.0.0.0 -> 1.0.0.0 гэж өөрчлөгдөнө.
  • X - Шинэ модулийн шинэчлэлт. Тус шинэчлэлт нь програмд шинээр модуль нэмэгдэж байгааг илэрхийлнэ.
    Жишээлбэл:
    - Програмд шинээр "Цагийн модуль" нэмж байгаа тохиолдолд 0.0.0.0 -> 0.1.0.0 гэж өөрчлөгдөнө.
  • S - Модуль дээрх шинэ функц бүхий шинэчлэлт. Тус шинэчлэлт нь тухайн модуль дээр шинэ функц, үйлдэл нэмэгдэж байгааг илэрхийлнэ.
    Жишээлбэл:
    - "Түүхийн эдийн модуль" хөдөлгөөний журнал байгаагүй байхад нь шинээр нэмж өгч байгаа тохиолдолд 0.0.0.0 -> 0.0.1.0 гэж өөрчлөгдөнө.
  • T - Жижиг шинэчлэлт. Тус шинэчлэлтээр алдаа, жижиг шинэчлэлт өөрчлөлт орж байгааг илэрхийлнэ.
    Жишээлбэл:
    - Бараа материалын зарлагын падаан дээр эд хариуцагчийн нэрийг хэвлэдэг болгож байгаа тохиолдолд 0.0.0.0 -> 0.0.0.1 гэж өөрчлөгдөнө.

Хувилбар, шинэчлэлтийг 'YYYY-MM-DD / A.X.S.T [Од]' гэсэн форматтайгаар тэмдэглэсэн байгаа болно. Энд:
YYYY-MM-DD - Шинэчилсэн огноо.
A.X.S.T - Хувилбар, шинэчлэлтийн дугаарлалт.
[Од] - Хувилбар, шинэчлэлтийн дугаарлалтын өөрчлөлтийн тэмдэглэгээ
*** - A дугаарлалтын өөрчлөлт.
** - X дугаарлалтын өөрчлөлт.
* - S дугаарлалтын өөрчлөлт.
(одгүй) - T дугаарлалтын өөрчлөлт
гэж тус тус тэмдэглэсэн болно. Хэрвээ A, X, S, T тоонууд нэгэн зэрэг нэмэгдэж байгаа бол аль өндөр эрэмбэ (эрэмбэ A > X > S > T)- ийн өөрчлөлтөөр нь одыг тэмдэглэх болно.


 
 
НББНягтлан бодох бүртгэл
ЕЖЕрөнхий журнал
ЕДЕрөнхий дэвтэр
МХМөнгөн хөрөнгө
БМБараа материал
БМОБЖБараа материалын орлогын буцаалтын журнал
БМХөрЖБараа материалын хөрвүүлэлтийн журнал
ҮХҮндсэн хөрөнгө
ҮХЭХҮл хөдлөх эд хөрөнгө
ББХБиет бус хөрөнгө
ЦЖЦалингийн журнал
ЭХЭд хариуцагч
ХАХарилцагч
ӨАӨглөг, авлага
ТЭТүүхий эд
БББэлэн бүтээгдэхүүн
БОБорлуулалтын орлого
ДҮДуусаагүй үйлдвэрлэл
ҮНЗҮйлдвэрийн нэмэгдэл зардал
ББӨБэлэн бүтээгдэхүүний өртөг
ОЗНДОрлого, зардлын нэгдсэн данс
ДӨДундаж өртөг
ҮАБОҮйл ажиллагааны бус орлого
ЭхҮЭхний үлдэгдэл
ЭцҮЭцсийн үлдэгдэл
БАҮБараа, ажил үйлчилгээ
КТКредит
ДТДебет
ЭМД Эрүүл мэндийн даатгал
НДСНийгмийн даатгалын сан
НДШНийгмийн даатгалын шимтгэл
ЭМНДЭрүүл мэнд, нийгмийн даатгал
АОАжил олгогч
ҮЭҮйлдвэрчний эвлэл
ҮОМШӨДҮйлдвэрийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний даатгал
ХААХөдөө аж ахуй
АТБӨЯХАвто тээврийн болон өөрөө явагч хэрэгсэл
СТСанхүүгийн тайлан
ТТТатварын тайлан
ТТДТатвар төлөгчийн дугаар
ХХОАТХувь хүний орлогын албан татвар
НӨАТНэмэгдсэн өртгийн албан татвар
НӨАТУСНэмэгдсэн өртгийн албан татварын урамшууллын систем
НХАТНийслэл хотын албан татвар
ДДТДНӨАТУС-ийн "Дахин давтагдашгүй төлбөрийн дугаар"
ААНОАТАж ахуй нэгжийн орлогын албан татвар
ЦХХТАОБШБОСАТ (Суутган 1)Цалин, хөдөлмөрийн хөлс, тэдгээртэй адилтгах орлого болон шууд бус орлогоос суутгасан албан татварын тайлан (Суутган 1)
ҮЦХХБТАОСТТМ (Үндсэн ажилтан)Үндсэн цалин, хөдөлмөрийн хөлс болон түүнтэй адилтгах орлогоос суутган тооцсон татварын мэдээ
ГОХХШНТТАБОСТТМ (Гэрээт ажилтан)Гэрээгээр олгосон хөдөлмөрийн хөлс, шагнал, нэмэгдэл, тэтгэмж, тэдгээртэй адилтгах бусад орлогоос суутган тооцсон татварын мэдээ
ЦХХШУБТАХЭОБШОСТТМ (Бусад шууд орлого)Цалин, хөдөлмөрийн хөлс, шагнал, урамшуулал болон тэдгээртэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлогоос бусад шууд орлогоос суутган тооцсон татварын мэдээ
ШБОСТТМ (Шууд бус орлого)Шууд бус орлогоос суутган тооцсон татварын мэдээ
СХХООАТ (Суутган 2)Суутгагчийн хувь хүнд олгосон орлогын албан татварын тайлан (Суутган 2)
СХХООСАТМ (Суутгасан)Суутгагчийн хувь хүнд олгосон орлогоос суутгасан албан татварын мэдээ
СХХООАТСМ (Суутгаагүй)Суутгагчийн хувь хүнд олгосон орлогын албан татвар суутгагдаагүй мэдээ
ОСБЭСТОМ (Оршин суугч бус этгээд)Оршин суугч бус этгээдээс суутгасан татварын орлогын мэдээ
СААНООСАТСуутгагчийн аж ахуйн нэгжид олгосон орлогоос суутгасан албан татвар
ҮХЭХАТҮл хөдлөх эд хөрөнгийн албан татвар
ХТХойшлогдсон татвар
ВХЗВалютын ханшийн зөрүү
ХХКХязгаарлагдмал хариуцлагатай компани
ХКХувьцаат компани
ТӨКТөрийн өмчит компани
ТӨХКТөрийн өмчит хувьцаат компани
ТББТөрийн бус байгууллага
ӨСӨгөгдлийн сан
Ө.хӨөрөөр хэлбэл