Анхааруулга мэдээлэл

Олон мөр мэдээлэлтэй хурдан, шуурхай ажилладгаараа давуу талтай. Жишээлбэл 100,000 (нэг зуун мянган) мөр өгөгдлийг 5-10 секундэд ачаалах боломжтой. Мөн хүснэгтийн хайлт, шүүлтүүр нь мөрийн тооноос үл хамааран 0 секунд буюу таныг бичиж байхад л хайж, шүүнэ. Мөн дурын баганаар бүлэглэх боломжтой бөгөөд хэдэн ч давхар бүлэглэлт үүсгэх боломжтой.

"Апекс" програмын бүх үйлдэл функцүүд нь гарны товчны хослолоор хангагдсан, гарны NumPad дээр ажиллахад хялбар байдлаар зохиомжлогдсон учир хэрэглэгч гүйлгээ үйлдлүүдээ түргэн шуурхай гүйцэтгэх боломжтой. Мөн тусламжийн нэгдсэн сангаар үйлчлэхээс гадна програм аливаа үйлдэл хийхээс өмнө хэрэглэгчдээсээ асуух, лавлах цонхоор мэдээллэх зарчмаар үйлдлээ гүйцэтгэдэг.

Санхүү, нягтлан бодох бүртгэл нь их хэмжээний өгөгдөлтэй ажиллах шаардлагатай болдог. "Апекс" програм нь өгөгдөл, мэдээллийг хүссэнээрээ шүүх, хэд хэдэн талбараар давхар шүүх, шүүлтүүрийн нөхцөлийг төрөл бүрийн байдлаар өөрчлөн ашиглах, бүлэглэлтийг гүйцэтгэх зэрэг олон функцүүдтэй.

"Апекс" програм нь хэрэглээний үндсэн програмуудтай бүрэн зохицон ажиллах боломжийг хэрэглэгчдэд олгодог. Бүх төрлийн өгөгдлөө Microsoft Excel файл руу хөрвүүлэхээс гадна тайлан, нэгтгэл, мэдээнүүдээ PDF, MHT, RTF, CSV, TXT, зурган файл руу хөрвүүлэх, э-шуудан хэлбэрээр илгээх боломжтой.

Тухайн байгууллага өөрийн онцлогт тохируулан цалингийн журналын бүтцийг хүссэнээрээ зохион байгуулах боломжтой. Өөрөөр хэлбэл компанийн онцлогоос хамаарч нэмэгдэл, суутгалын багана нэмэх, баганын мэдээлэлд хэвжүүлэлт оруулах, өөрчлөх боломжтой эсэх тохиргоонууд болон тухай талбар дээрх утгыг томъёогоор тооцоолон бодох боломжийг олгодог.

"Апекс" систем нь олон хэрэглэгчдийг нэгэн зэрэг хандан ашиглах боломжийг олгодог. Ингэснээр компани байгууллага бизнес болон дотоод ажил үйлчилгээгээ тасралтгүй явуулах боломжтой болж байгаа юм. Энэ шаардлагыг сервер, клиент загвараар систем хэрэгжүүлдэг. Суурилуулалтыг доорх хоёр хувилбараас хийдэг.

1. Дотоод сүлжээнд.

2. Интернэт сүлжээнд.

"Апекс" програм нь тухайн компанийн үйл ажиллагаа, цар хүрээнээс хамаарч "Гүйцэтэх захирал", "Ерөнхий нягтлан бодогч", "Хэлтсийн дарга", "Нягтлан бодогч", "Нярав", "Хүний нөөцийн мэргэжилтэн", "Технологич, инженер", "Цаг бүртгэгч", "Харуул" зэрэг олон хэрэглэгчийн төрлүүдтэй юм. Хэрэглэгчийн програмтай ажиллах үүрэг оролцооноос хамааран дурын байдлаар хэрэглэгчийн эрхийн төвшин зохион байгуулах боломжтой. Өөрөөр хэлбэл тухайн хэрэглэгч зөвхөн цалин боддог бол зөвхөн цалинтай л ажиллах боломжтойгоор, эсвэл бараа материал, үндсэн хөрөнгөтэй ажилладаг бол зөвхөн бараа материал, үндсэн хөрөнгөтэй л ажиллах боломжтойгоор зохион байгуулж болно. Мөн цааш улам нарийвчилж тухайн хэсэг, тасгийн цалинг боддог бол зөвхөн тухайн хэсэг, тасгийнхаа ажилчдын цалинг бодох, харах эрхтэй бусад хэсэг, тасгийг харж болохгүй байхаар зохион байгуулж болно.

"Апекс" програм нь хэрэглэгчийн эрхийг маш уян хатнаар удирдан зохицуулах боломжтой. Тухайн хэрэглэгч аль аль цонхнуудтай ажиллах боломжтой, тус цонхон дээрээ ямар үйлдэл гүйцэтгэх, ямар ямар өгөгдлийг харах, унших, засах эсэхийг тохируулах боломжтой. “Апекс” програм дээр хийгдсэн бүх үйлдлийг лог байдлаар хадгалан хэрэглэгчдэд тухайн гүйлгээг хэн анх нэмсэн, хэн зассан зэрэг мэдээллийг өгдөг. Ингэснээр санхүүгийн чухал мэдээллийг хянах боломжийг хэрэглэгчдэд олгож байгаа юм.

"Апекс" програмыг мэргэшсэн, олон улсын сертификаттай програм хангамж хөгжүүлэгч баг дараах технологиуд дээр хөгжүүлсэн болно.

  • Програмчлалын технологи, хэл: Microsoft Visual C# 2008, Microsoft Visual C# 2010
  • Өгөгдлийн сан удирдах систем: Microsoft SQL Server 2008, Microsoft SQL Server 2008 R2, Microsoft SQL Server 2012
  • Нэмэлт хэрэгсэл: DevExpress 10, DevExpress 11

"Апекс" програм нь дараах орчин, үйлдлийн системүүд дээр ажиллах чадвартай.

  • Интернэт болон дотоод сүлжээ
  • Windows XP, Windows Vista, Windows 7, Windows 8 клиент үйлдлийн систем
  • Windows Server 2008, Windows Server 2008 R2, Windows Server 2012 сервер үйлдлийн систем
  • .NET 3.5 Framework, .NET 4.0 Framework, .NET 4.5 Framework
  • Windows Installer 3.1, 4.5, 5.0