Анхааруулга мэдээлэл

image
Та Апекс програм хангамжийг ашиглан “ТТ-11 Суутган 1”, “ТТ-12 Суутган 2” тайлангийн бүх зүйл заалтын дагуу тооцоололтыг гүйцэтгэх боломжтой болов. Мөн тус татварын тайлангуудыг “Компанийн салбар (татвар)”-ын хувьд тус тусад гаргах боломжтой боллоо.
image
Монгол Улсын Засгийн Газрын хэрэгжүүлэгч агентлаг Татварын Ерөнхий Газраас нэвтрүүлж буй “Нэмэгдсэн өртгийн албан татварын урамшууллын систем” (НӨАТУС)-тэй холбогдох суурь хөгжүүлэлтийг Апекс програмд хөгжүүлэн орууллаа.
image

Төрийн бус байгууллага

Олон нийтийн сайн сайхны төлөө үйл ажиллагаа явуулдаг, соёл урлаг, боловсрол хүмүүжил, шинжлэх ухаан, эрүүл мэнд, спорт, байгаль орчин, хүний эрх, буяны үйлс зэрэг нийгэмд үйлчилдэг бүхий л "Төрийн бус байгууллага"-д зориулж, Апекс системд "Төрийн бус байгууллага"-ын суурь хөгжүүлэлтийг орууллаа.
image

Гадаад валютын ханшийн бодит/бодит бус ханшийн зөрүү

Гадаад валютаар үйл ажиллагаагаа явуулдаг үйлдвэрлэгч, компани, бизнесийн байгууллагуудад зориулж, Апекс системд “Гадаад валютын ханшийн бодит/бодит бус ханшийн зөрүүгийн тэгшитгэл”-ийн суурь хөгжүүлэлтийг орууллаа.
image

Miami модуль + Бэлэн бүтээгдэхүүний орц

Апекс систем нь үйлдвэр, ресторан паб, хоол катеринг үйлчилгээ эрхлэгчдэд зориулсан "Бэлэн бүтээгдэхүүний орц"- ын бүртгэл болон Miami програмтай холбогдох боломжийг танд бүхэнд олгож байгаа юм.
* * * * *
image image image image image
Гэрчилгээ

“Апекс” програм нь МУ болон ОУ-ын НББ-ийн стандартад нийцсэн тул Сангийн яамны гэрчилгээ авав.

Шинэчлэлт

2017-06-27-нд Апекс програмын 1.17.65.166** гэсэн шинэчлэлт гарлаа.