АпексСофт ХХК нь 2007 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд Монголын програм хангамжийн салбарт инноваци, чанар, итгэлцэлд суурилсан шийдлээрээ танигдсан компани юм.
Бид санхүү, нягтлан бодох бүртгэл, ПОС/Касс, борлуулалт, түгээлтийн систем зэрэг бизнесийн чухал хэрэгцээнд тохирсон шинэ үеийн програм хангамжийн шийдлийг бүтээж, нэвтрүүлж, тогтмол хөгжүүлэн сайжруулж ирсэн.
Манай гол зорилго бол зөвхөн технологи нийлүүлэх бус, харин харилцагчийнхаа бизнесийн үнэ цэнийг өсгөж, амжилтыг нь түргэсгэх бодит шийдэл санал болгох юм.