Байгууллагын өдөр тутмын нягтлан бодох бүртгэлийн анхан шатны бүртгэл, санхүүгийн ажил гүйлгээг бүртгэж улмаар өгөгдлийн боловсруулалт, тооцоололтыг гүйцэтгэн санхүүгийн нэгдсэн тайлангуудыг гаргана.
* Нэвтрүүлэлтийн төлбөр 1 хүн/цагийн үнэ: 66,000₮
"Ерөнхий журнал”, "Мөнгөн хөрөнгийн журнал"-ын гүйлгээг бүртгэх болон "Ерөнхий дэвтэр", гүйлгээ баланс зэрэг санхүүгийн мэдээг боловсруулах програмын үндсэн модуль
Компани, байгууллагын харилцагч дээрх өглөг, авлагын үлдэгдэл болон тухайн харилцагч дээр хийгдсэн бүх гүйлгээг нэгдсэн байдлаар харуулах модуль
Бараа материалын орлого, зарлага, хөдөлгөөн, борлуулалт, борлуулалтын буцаалтын гүйлгээг хөтлөх, өдөр тутмын орлого, зарлагын тайланг гаргах модуль
Тус модуль нь үндсэн хөрөнгийн орлого, зарлага, хөдөлгөөн, борлуулалт, дахин үнэлэх, капиталжуулах зэрэг үндсэн гүйлгээнүүдийг гүйцэтгэх боломжтойгоос гадна сарын төгсгөлд элэгдлийг автоматаар тооцоолж, тохируулагдсан зардлын төв рүү төвлөрүүлдэг
Тус модуль нь компани, байгууллагын онцлогоос хамаарч цалинг маш уян хатан байдлаар бодох боломжийг олгодог. Хэрэглэгч хүссэнээрээ нэмэгдэл, суутгалыг гүйцэтгэх боломжтой бөгөөд мөн журналын бүтэц, зардлын төвөө (хэсэг) тохируулж болно.
Компани, байгууллагын салбар хэлтэс, ажилтны бүртгэлийг хөтлөх модуль. Тус модуль ажилтны үндсэн мэдээлэл, бүртгэлийн дугаарууд, цаг, цалинтай холбоотой мэдээллийг бүртгэх боломжийг олгохоос гадна шилжилт хөдөлгөөнийг хөтлөх боломжтой. Мөн эд хариуцагч, агуулахын бүртгэлийг давхар хөтөлж болно.
Цагийн модуль нь харуулын хяналтын програм болон цаг баталгаажуулах удирдлагын програмаас бүрдэх бөгөөд тухайн баталгаажуулсан цагаар цалин бодогдох боломжийг олгодог
Санхүүгийн тайлангийн модуль. Апекс програм нь тухайн компани, байгууллагын санхүүгийн тайланг Монгол улсын хууль дүрэм, олон улсын нягтлан бүртгэлийн стандартын дагуу боловсруулан гаргадаг. Санхүүгийн тайланд дараах тайлангууд багтана
Татварын тайлангуудыг боловсруулах модуль. Апекс програм нь дараах татварын тайлангуудыг тооцоолж, Монгол улсын хууль дүрэм, олон улсын нягтлан бүртгэлийн стандартын дагуу боловсруулан гаргадаг
Нэгтгэсэн санхүүгийн тайлангийн модуль. Апекс програм нь толгой болон хэд хэдэн охин компаниудын нэгтгэсэн санхүүгийн тайланг Монгол улсын хууль дүрэм, олон улсын нягтлан бүртгэлийн стандартын дагуу боловсруулан гаргадаг
Худалдааны байгууллага, дэлгүүр, цэгийн борлуулалт хийдэг компанид зориулсан модуль. Тус модуль нь "Апекс - ПОС/Касс" гэсэн бие даасан програмаас бүрдэх бөгөөд тухайн програм нь дэлгүүрийн цэгийн борлуулалтын (ПОС/POS/Point Of Sale) үйл ажиллагааг хөнгөвчлөн түргэн шуурхай гүйцэтгэх боломжийг олгодог.
Компани, байгууллагын анхдагч мэдээлэл, эхний үлдэгдэл (ЭхҮ)-ийн өгөгдлийг зоож оруулах цогц модуль. Хэрэглэгч дөрвөн үндсэн алхмын дагуу өөрийн хүссэн үедээ, хүссэн байдлаараа ЭхҮ-ийн мэдээллийг өөрчлөн засварлаж болно.